Бөөн аз жаргал...

Гүй ээ би гэж нэг учиргүй аз жаргалтай хүн байхын. Хармаандаа мөнгөгүй, явган явжаан байж өөрийн эрхгүй эрч хүч урсаал, инээд хүрээл, хамаг хүч чадал амтагдаал... Дуу аялаал, толгойнд ганц ч муу бодол байхгүй. Нэг тэгчихиймсан ингэчихиймсан гэсэн санаа зоволт ч байхгүй. Өнгөрсөн энэ тэрийг бол бүүр таг мартаастай. Хааяа гэнэт өнгөрсний мууг санаж хэдхэн хором гуниглачихаад л, сайхныг нь бодож инээчээл. Ирээдүйдээ стоо супер бизнеслэйди болно гэж бодоод тэрийгээ тархиндаа төсөөлөөл. Мангар кайфтайгаар яг баян бизнес эрхэлдэг болцым шиг мэдрээл... Нэг л ниссэн хүн.

Гэхдээ ер нь хүн сайн сайхан зүйлийг амьдралаас хүсэж байх хэрэгтэйм шиг байгаан. Яг над шиг ккк. Өөрийн эрхгүй ажил төрөл бүтээл нихх сайхан. Өмнө нь би ямар их юм бодож өөрийгөө зовоодог байгаа вэ. Хичнээн их цагийг хий дэмий санаашрахад зориулаа вэ гэж боддог болсон. Амьдрал үргэлж сайхнаараа...

Нууц амраг
Амьдралаа гэж... Хар багын хайртай найз охин маань найз залуутайгаа олоон жил үерхсэний эцэст хөлтэй хурим хийн гэрлэлтээ батлуулж байсан үе нь саяхан мэт. Гэтэл одоо тэд салаа замын эрхээр салаад явчихсан, тулганд нь бадарсан гал нь унтарчихсан. Сэвтсэн сэтгэл, гашуун нулимсны гол шалтгаан нь хардалт бас өнөөх л араар тавилт.
"Нууц амраг" цааш унших »
Элийрэл...
Эр хүн... их энгийн тэд төрөхдөө л биднээс өөр байсан. Учир нь тэдэнд бидэн шиг шингэн хоолой, урт үс, ганган даашинз байхгүй. Тэд бүх насаараа өмд, шорт, подволк эсхүл цамц өмсдөг. Бас тэд бүгдээрээ унжуургатай. Унжуурга нь тэдний хоёр дахь тархи гэж онигоонд гардаг. Би эр хүн биш учраас тэр нь тархи шиг ажилладаг үгүйг мэдэхгүй л дээ. Бага байхад минь үеэл болон төрсөн ах маань чи хана луу бие засаж чадахгүй шдээ гэж онгирдог байсан юм. Би хамаатан садан дотроо ганц охин нь байсан болохоор унжуургагүйдээ их гутардаг байж билээ. Хөөрхий дотроо унжуургатай болох байсан юм гэж бодохоос хэтрэхгүй. Ах нар маань намайгаа их жийнээ. Учир нь би тэдэн шиг модруу авирч чадахгүй, зодолдож чадахгүй. Хөрөнгөтний орноос орж ирсэн бөөн юм болж илүү үнэ төлж авсан куклараа айл гэртэж тоглохоос хэтрэхгүй байдаг байлаа.
"Элийрэл..." цааш унших »
Тэсэхээрээ л гүрийлээ

Дахиж блог бичиж эхлэнэ гэж саяханыг хүртэл бодож байсангүй ээ. Угаасаа жаахан гүргэр бас ааш муутай хүн болохоор өөрийнхөө тэсэж чадахыг хүртэл нилээн л удаан гүрийлээ. Блогспот, Вордпресс, ГөүГөү.д блог нээе гэж бодсон ч нэг л биш ээ. Дассан газрын даавуу зөөлөн гэж Банжигаа их санасан байна. Нилээн удаан шагайсангүй. Олон ч шинэ блогчид нэмэгдсэн байх. Дахин мэндчилж байгаадаа их баяртай байна. Сэтгэлд минь байх хоосон орон зай бодол сэтгэлийн минь илрэл болох блогд би маш их дуртай.

(Нийт: 4)